Бизнест үзүүлэх нөлөө

КОВИД-19 цар тахлын бизнест үзүүлэх нөлөөллийн онлайн болон бусад судалгааны үр дүн

1. Өнөөгийн нөхцөлд танай байгууллагад тулгарч буй бэрхшээл юу вэ?
КОВИД-19 цар тахлын бизнест үзүүлэх нөлөөллийн судалгааг 2021 оны 1-р сар ба 4-р сард онлайнаар явуулсан. Нийт асуулгад оролцогсодын 66.9% (1 сар) , 57.1% (4 сар) нь дотоод зах зээлийн эрэлт унасан нь бизнест нөлөөлсөн хамгийн сөрөг хүчин зүйл болж байна хэмээн хариулсан байна.

2. Сүүлийн нэг сарын хугацаанд компанийн орлого хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Сүүлийн нэг сард танай байгууллагын орлого хэр буурсан бэ? Гэдэг асуултад нийт санал асуулгад оролцогчдын 29.7% нь 80%-100% буурсан хэмээн 1 сард хариулж байсан бол энэхүү үзүүлэлт 4 сард оролцсон оролцогчдын хувьд 58.4% болж өссөн байна.

3. Сүүлийн нэг сарын хугацаанд компанийн ажилчдын тоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?
1 сард асуулганд оролцогсодын 43.2% нь харин 4 сард оролцогсодын хувьд 45.5% нь өмнөх сарын ажилчдын тоо өөрчлөгдөөгүй хэмээн хариулсан байна.

4. Хэрэв та гадны санхүүжилтийг ашиглахгүй бол дараах нөхцөлд одоо байгаа санхүүгийн нөөц буюу "аюулгүйн дэр" тухайн компанид хэр удаан хангалттай байх вэ?
Түрээс болон зээлийн төлбөрийг төлөх нөөц 1 сар ч хүрэхгүй хэмээн 2 шатны судалгаанд оролцогсдын талаас илүү нь хариулсан байна.

5. Танай салбарын өнөөгийн эдийн засгийн байдал ямар байна вэ?
1 сард судалгаанд оролцогчдын хувьд бизнесийн салбарын маш муу байна гэдэг хариултыг 18%-34% нь өгч байсан бол энэхүү хариулт 4 сард 20%-75% болтлоо өссөн ажиглагдаж байна.



Вэбсайтын тухай
Монгол дахь НҮБ нь Финтек Солюшнс ХХК-тай хамтран COVID-19-ийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн талаар эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг ‘бодит цаг хугацаанд’ хянах, COVID-19-ийн хариу арга хэмжээг цаг тухайд нь дэмжих шийдлийг тодорхойлох төслийг эхлүүлжээ. Төслийн зорилго нь COVID-19 цартахлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаархи мэдээлэл, ард иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх нөлөөллийг цаг тухайд нь мэдээллээр хангах явдал юм. Мэдээллийг ДЭМБ болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас цаг тухайд нь гаргаж өгдөг.