Төслийн тухай

Бид яагаад энэ сайтыг хийж байна бэ?
Монгол дахь НҮБ Финтек Солюшнс ХХК-тай хамтран COVID-19-ийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн талаар эдийн засаг, нийгмийн нөлөөллийг 'бодит цаг хугацаанд' хянах, COVID-19-ийн хариу арга хэмжээг цаг тухайд нь дэмжих шийдлийг тодорхойлох төслийг эхлүүлэв.

Төслийн зорилго нь COVID-19 цартахлын үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаархи мэдээлэл, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх нөлөөллийг цаг тухайд нь мэдээллээр хангах явдал юм. Мэдээллийг ДЭМБ-ын эх сурвалж, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас цаг тухайд нь гаргаж өгдөг.

Бид COVID-19-т хүмүүс, аж ахуйн нэгжүүд хэрхэн өртөж байгааг, ямар сорилт хамгийн их өртөж байгааг тодорхойлохыг зорьж байна. COVID-19-ийн үеэр нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг.

Хариуцлага үл хүлээх тухай мэдэгдэл: Энэхүү вэбсайтын Бодлогын арга хэмжээ, Хэвлэл мэдээллийн мониторинг цэс дэх мэдээллийг Засгийн газрын болон хэвлэл мэдээллийн эх сурвалжаас авсан бөгөөд зарим мэдээг англи хэл дээрх албан бус орчуулгын хамт нийтэлсэн. Иймд уг мэдээ, мэдээллийг ойлгох, тайлбарлах, ашиглах нь уншигч таны хариуцлага болно. Энэхүү вэбсайтад холбож оруулсан мэдээллийн үнэн зөв байдал, ашиглах явцад үүсэх аливаа хохирлыг Монгол дахь НҮБ хариуцахгүй.

Вэбсайтын тухай
Монгол дахь НҮБ нь Финтек Солюшнс ХХК-тай хамтран COVID-19-ийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн талаар эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг ‘бодит цаг хугацаанд’ хянах, COVID-19-ийн хариу арга хэмжээг цаг тухайд нь дэмжих шийдлийг тодорхойлох төслийг эхлүүлжээ. Төслийн зорилго нь COVID-19 цартахлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаархи мэдээлэл, ард иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх нөлөөллийг цаг тухайд нь мэдээллээр хангах явдал юм. Мэдээллийг ДЭМБ болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас цаг тухайд нь гаргаж өгдөг.